УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монголын банкуудын холбооны төлөөллийг хүлээн авч мэдээллийг нь сонслоо. Засгийн газраас өргөн барьсан эдийн засгийг идэвхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан зарим заалт эдийн засгийг тэтгэж байгаа арилжааны банкуудыг элгээр нь хэвтүүлэх эрсдэл дагуулж буйг Монголын банкуудын холбоо мэдээлж, МАН-ын бүлгээс дэмжлэг хүссэн юм.

МАН хамтарсан Засгийн газарт орохгүй

2014 -оны 4 -р сарын 9 мэдээг нэмсэн -

Сайд нарын "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс сайд-гишүүдэд хуулиа мөрдөхийг сануулсан албан бичгийг хоёр дахь удаагаа хүргүүлээд байна. Мөн өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүллээ. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын нэр бүхий 17 сайдыг санал хураалтад оролцуулалгүй, УИХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаанд ашиг сонирхлын зөрчил гаргуулахгүй байх нь хурал даргалагч УИХ-ын даргын хуулиар хүлээсэн үүрэг гэж МАН-ын бүлэг үзэж байна.

Сайд аа, ард түмэн Таныг харж байгаа

2014 -оны 4 -р сарын 9 мэдээг нэмсэн -

УИХ дахь МАН-ын бүлгээс "давхар дээл"-тэй 17 гишүүн-сайдад санал хураалтад оролцохгүй байхыг сануулсан албан бичиг илгээлээ. Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн хуралдаанаар сайд нарын "давхар дээл"-ийг тайлах хуулийн төслийг хэлэлцэх бөгөөд уг санал хураалтад Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа УИХ-ын гишүүд оролцох нь тэдний ашиг сонирхолтой шууд холбоотой гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байгаа юм.

УИХ дахь МАН-ын бүлэг 2014 оны хаврын чуулганы анхны хуралдаанаа хийж, цаг үеийн хэд хэдэн чухал асуудлаар байр сууриа нэгтгэлээ. МАН-ын бүлгээс улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүндэрч байгааг эрх баригчдад удаа дараа сануулж, цаг алдахгүй арга хэмжээ авахыг шаардаж ирсэн. Гэвч энэ чиглэлээр Засгийн газар дорвитой ажил хийхгүй байгаа учраас хүндрэл даамжирсаар хямралд хүрээд байна.

УИХ дахь МАН-ын бүлгээс "Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам" хэлэлцүүлгийг өмнө зохион байгуулж, бүлгийн гишүүд орон нутгаас гадна Улаанбаатар хотын худалдааны төвүүдэд ажиллаж бизнес эрхлэгчидтэй уулзсан. Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлгээс "Эдийн засгийн хүндрэл-Иргэдийн амьжиргаа" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

TOP